Баянзүрх дүүрэг · 3-р тойрог
Батбилэгийн Мөнхбаатар
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Уул уурхайн инженер, эрх зүйч, Treelings болон Blockchain Eco Park-ийн үүсгэн байгуулагч.


Танилцуулга
Иргэдийн төлөөлөл, технологийн шийдэл
Уул уурхай, төсөл хэрэгжүүлэлт, байгаль орчин, технологийн чиглэлээр 17 жилийн турш ажиллаж, одоо Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж байна.
Уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй. Treelings аппликэйшнийг хөгжүүлэгч, «Blockchain Eco Park» ХХК-ийн үүсгэн байгуулагч.
2024 онд Баянзүрх дүүргийн 3-р тойрогоос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Байгаль орчин, технологи, эрүүл хүнс, иргэдийн оролцоог нэгтгэн ажиллаж байна.
Амжилтууд
Хэмжигдэх үр дүн
Treelings хэрэглэгч
Бүртгэлтэй мод
Шийдсэн гомдол
Мэргэжлийн туршлага
Төслүүд
Онцлох төслүүд

Blockchain Eco Park ХХК
Явж байгааКомпанийн тухай «Blockchain Eco Park» ХХК нь 2024 онд эрүүл, цэвэр орчин бүтээх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Компанийг уул уурхайн инженер, эрх зүйч Батбилэгийн Мөнхбаатар санаачлан, одоо ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Эрхэм зорилго Эрүүл, цэвэр орчин бүтээх, байгаль орчныг хамгаалах, технологийн шийдлээр иргэдийг оролцуулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах. Гол бүтээгдэхүүн — Treelings Treelings («be treed») нь «Тэрбум мод» үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор блокчейн технологид тулгуурлан мод тарих, ургуулах, бүртгэх, хянах ажлыг иргэдэд нээлттэй болгох аппликэйшн юм. Ой мод бол хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлдэг байгалийн уушиг юм. Үр дүн 2000+ бүртгэлтэй хэрэглэгч 12 000+ бүртгэлтэй мод Модны тарилт, ургалтыг ил тод хянах систем Хаана ажиллаж байна? Улаанбаатар хот болон орон нутагт — Монгол Улсын ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран, Булган аймгийн Сэлэнгэ сум, Хялганат тосгон зэрэг газарт мод тарилт, ургалтын ажил хийгддэг. Eco-friendly blockchain Treelings нь модны бүртгэл, хяналтыг ил тод, найдвартай болгох зорилгоор блокчейн технологийг ашигладаг. Холбоотой төслүүд Monbeef Cattle ХХК — эрүүл хүнс, мал аж ахуйн чиглэлээр хамтарч ажилладаг.
Улаанбаатар · олон нутаг

Monbeef Cattle ХХК
Явж байгааMonbeef Cattle ХХК Monbeef нь эрүүл, чанарын баталгаатай монгол мах, хүнсийг зах зээлд нийлүүлэх зорилготой компани юм. Албан ёсны вэб: monbeef.mn Зорилго Монгол мал, малчин хүний хөдөлмөрийг үнэлж, монголчуудад эрүүл, аюулгүй, чанартай мах, хүнсээр хангах. Хариуцлагатай нүүдэлчин хоршоо Булган аймгийн Сэлэнгэ сум анд нутгийн малчин өрхүүдтэй хамтран нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйн хосолсон жишиг аж ахуй байгуулж байна. 40 жилийн түүхтэй Сэлэнгэ үүлдрийн үхрийн цөм сүргийг сэргээж, малын удмын сан, махны гарал үүслийг бүртгэлжүүлдэг. Удирдлага Батбилэгийн Мөнхбаатар — Monbeef Cattle ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Хариуцлагатай нүүдэлчин хоршооны тэргүүн. Холбоотой төслүүд Blockchain Eco Park
Улаанбаатар · Булган аймаг, Сэлэнгэ сум
Мэдээ
Сүүлийн мэдээ

«Гэрэлт-Ирээдүй» спортын гурван төрөлтийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Онцлох2026 оны зургаадугаар сарын 15
Баянзүрх дүүргийн төвийн бүсийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд авхаалж, самбар, оюун ухаанаа уралдуулан оролцлоо.
Дэлгэрэнгүй →
Эрүүл иргэн – Эрүүл өрх – Эрүүл хот
Онцлох2026 оны тавдугаар сарын 28
Нийслэлийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн төвийн бүсийн 13 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинэ тоног төхөөрөмжөөр хангалаа.
Дэлгэрэнгүй →
Хүнээ хөгжүүлж байж гэмээнэ хөгжил ирнэ — багш нартад компьютер, ухаалаг дэлгэц
Онцлох2025 оны гуравдугаар сарын 18
Монгол цэргийн баярын өдөр дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нартад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц гардууллаа.
Дэлгэрэнгүй →Нийт гомдол
Иргэдийн илгээсэн
Шийдэгдсэн
0% шийдэгдсэн
AI туслах
Асуулт байна уу?
AI туслахтай ярилцаж, төслүүд, мэдээ, гомдлын талаар мэдээлэл аваарай.
Холбоо барих
Тойрог, албан тушаал
Тойрог
Баянзүрх дүүрэг, 3-р тойрог
Албан тушаал
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч