Эрүүл иргэн – Эрүүл өрх – Эрүүл хот
Батбилэгийн Мөнхбаатар Баянзүрх дүүргийн 3-р тойрогт иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Юу хийсэн бэ?
Нийслэлийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар төвийн бүсийн 13 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ тоног төхөөрөмж гардууллаа.
Ингэснээр иргэд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү чанартай, ойрхон авах нөхцөл бүрдэнэ.


