Үндсэн агуулга руу очих
Хотын “Ой санамж” ба Ирээдүйн архитектур
1 / 10
Мэдээ2026 оны гуравдугаар сарын 19

Хотын “Ой санамж” ба Ирээдүйн архитектур

Бид Улаанбаатар хотынхоо маргаашийг, “20 минутын хот” концепцыг ярихдаа өнгөрсөн түүхээ, хотынхоо амин сүнсийг мартаж болохгүй.

Улаанбаатар хотын музейд зочлоход нэг зүйл маш тодорхой анзаарагддаг: Хот гэдэг бол зөвхөн барилга байгууламж биш, энэ бол үе үеийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл, соёл, үнэт зүйлсийн цогц систем юм.

Миний ард харагдаж буй энэхүү “Зүг чигийн сахиус” зурагт ертөнцийн тэнцвэрийг дүрсэлсэн байдаг. Төв хэсэгтээ хүчтэй, дөрвөн зүгтээ тэгш, хамгаалалттай байх тэрхүү тэнцвэр… Хотын хөгжил ч гэсэн яг үүнтэй ижил. Бид орчин үеийн инженерийн шийдлийг нэвтрүүлэхдээ үндэсний соёл, түүхэн өвөө системдээ зөв “интеграци” хийж чадвал манай хот өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй, жинхэнэ утгаараа АМИН ХАЙРТАЙ ХОТ болж чадна.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрөхтэй адил, түүхээ судлаагүй хот төлөвлөлт ирээдүйд төөрөх эрсдэлтэй.

Бид түүхээрээ бахархаж, түүнийг шинэ цагийг инженерчлэлтэй хослуулан ирээдүйн Улаанбаатарыг хамтдаа бүтээх учиртай.

Холбоотой мэдээ

Сэлбэ ухаалаг хот төслийн барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.

Сэлбэ ухаалаг хот төслийн барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.

2026 оны наймдугаар сарын 21

Сэлбэ 20 Минутын Хот

Дэлгэрэнгүй →
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус Анхдугаар хурал

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус Анхдугаар хурал

2024 оны арван нэгдүгээр сарын 15

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус Анхдугаар хуралдаан хуралдаж байна.

Дэлгэрэнгүй →
ИНЖЕНЕР ХҮН БЕТОНЫГ БУС, СИСТЕМИЙГ ХАРДАГ.

ИНЖЕНЕР ХҮН БЕТОНЫГ БУС, СИСТЕМИЙГ ХАРДАГ.

2026 оны гуравдугаар сарын 22

Инженер хүний хувьд бид үүнд сэтгэл хөдлөлөөр бус, асуудлыг цогцоор нь харж мэргэжлийн ёс зүйгээр хандах ёстой.

Дэлгэрэнгүй →
Санал хүсэлт