Иргэний хүсэлт
“Хүүхэд маань 3 ээлжээр хичээллэж байна, 14-р хорооны сургууль хэзээ дуусах вэ?”
Одоогийн явц
14-р хороонд 640 суудалтай сургуулийн барилга 2022–2026 онд баригдаж байна. Төсөвт өртөг 13.07 тэрбум ₮, 2026 онд 1.61 тэрбум ₮ санхүүжинэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“14-р хорооллын И хэсэгт цахилгааны хүчдэл унаад, хөргөгч 2 удаа шатлаа.”
Одоогийн явц
14-р хороолол «И» хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн гадна цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээний ажил (13-р хороо) хэрэгжиж байна. Төсөвт өртөг 3.57 тэрбум ₮, 2025 онд 2.97 тэрбум ₮ санхүүжсэн.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“Шинэ байшиндаа дулаан холбуулах гэсэн чинь гадна шугам байхгүй гэлээ.”
Одоогийн явц
13, 14-р хорооны гэр хорооллын гадна дулаан хангамжийн шинэчлэлийг 2026–2027 онд хэрэгжүүлнэ. Нийт 1.50 тэрбум ₮-ийг 2026 онд бүрэн олгож, шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“«И» хэсэгт шинэ байшин барьчихаад цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй гэж холболт өгөхгүй байна.”
Одоогийн явц
14-р хорооны «И» хэсэгчилсэн талбайн гадна цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2026–2027 онд хэрэгжинэ. Төсөвт өртөг 1.74 тэрбум ₮, 2026 онд 869.7 сая ₮ олгоно.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“V hesegt injeneriin shugam heden jil tatah ve, bid us zooj bna.”
Одоогийн явц
12-р хорооны «В» хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг 2022 онд эхлүүлсэн бөгөөд 2026 онд бүрэн дуусгана. Нийт өртөг 6.37 тэрбум ₮, 2026 онд үлдэгдэл 1.58 тэрбум ₮ санхүүжинэ (гүйцэтгэгч «Батхэрэйд» ХХК).
Гомдол · Ус, канализаци ·
Иргэний хүсэлт
“Мамбадацан хийдийн орчимд айлууд ус, бохирын шугамгүй хэвээр байна.”
Одоогийн явц
2, 4-р хорооны Мамбадацан хийд орчмын «В» хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний ажил 2022–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 6.59 тэрбум ₮, 2026 онд 2.0 тэрбум ₮ санхүүжинэ.
Гомдол · Ус, канализаци ·
Иргэний хүсэлт
“Консулын гудамжинд нэг ч цэцэрлэг алга, хүүхдээ өдөр бүр 13-р хороолол руу зөөж байна.”
Одоогийн явц
14-р хороо, Консулын 6–9-р гудамжинд шинэ цэцэрлэгийн барилга 2026–2028 онд баригдана. Нийт төсөвт өртөг 7.81 тэрбум ₮, үүнээс 2026 онд 1.66 тэрбум ₮ санхүүжүүлж эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“92-р сургуулийн хоолны газар маш муу байдалтай, хүүхдүүд хоол идэхээс татгалздаг.”
Одоогийн явц
92 болон 97-р сургуулийн гал тогооны их засварын ажил 2024–2026 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна (150 сая ₮).
Санал · Бусад ·
Иргэний хүсэлт
“Борооны дараа Нарт хотхоны зам дээр 2 хоног ус тогтдог, ёстой новш.”
Одоогийн явц
14-р хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажлын зураг төслийг 2025 онд хийлгэсэн (630.4 сая ₮, «ГУББГ» ОНӨААТҮГ). Зураг төслийн дагуу шугамын ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Гомдол · Зам, гудамж ·
Иргэний хүсэлт
“Гудамжинд гэрэл байхгүйгээс хулгай нэмэгдсэн. Өнгөрсөн сард 2 айлын хашаанд орсон.”
Одоогийн явц
14-р хороолол «И» хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн гадна цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээний ажил (13-р хороо) хэрэгжиж байна. Төсөвт өртөг 3.57 тэрбум ₮, 2025 онд 2.97 тэрбум ₮ санхүүжсэн.
Санаа зоволт · Аюулгүй байдал ·
Иргэний хүсэлт
“Surguuliin garts deer zogsdog mashin alga, huuhduud guij garch bn.”
Одоогийн явц
Нийслэлийн замын сангаас сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарц, хурд сааруулагчийн ажилд 2025–2026 онд 240 сая ₮ батлагдсан. Тус байршлыг жагсаалтад хүргүүлсэн.
Гомдол · Зам, гудамж ·
Иргэний хүсэлт
“Интернэт, холбооны шугам манай гудамж руу орж ирээгүй, хүүхэд онлайн хичээлд сууж чадахгүй.”
Одоогийн явц
14-р хороолол «И» хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн гадна цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээний ажил (13-р хороо) хэрэгжиж байна. Төсөвт өртөг 3.57 тэрбум ₮, 2025 онд 2.97 тэрбум ₮ санхүүжсэн.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“122-р цэцэрлэгийн дараалал 400 хүүхэд гэнэ лээ. Ажилдаа гарч чадахгүй байна.”
Одоогийн явц
15-р хорооны 122-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга 2022–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 5.18 тэрбум ₮, 2026 онд 869.9 сая ₮ санхүүжинэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“Манай 9 давхар байрны лифт 1980 оных, сард 3–4 удаа гацдаг. Ээж маань 40 минут гацсан.”
Одоогийн явц
Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил Баянзүрх дүүрэгт 2025–2026 онд хэрэгжиж байна. Нийт 2.89 тэрбум ₮, гүйцэтгэгч «Оакс экспресс Монголиа» ХХК.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“52-р цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн чинь ор байхгүй, 3 жил дараалалд байна.”
Одоогийн явц
5-р хорооны 52-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 ортой шинэ барилга барих ажил 2025 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Төсөв 5.29 тэрбум ₮, гүйцэтгэгч «Гурванбулаг сод» ХХК.
Санаа зоволт · Бусад ·
Иргэний хүсэлт
“Сэлбэ гол дагуу явган хүний зам, гүүр хийх санал.”
Одоогийн явц
Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажил 2023–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 475 сая ₮, 2026 онд 300.7 сая ₮ санхүүжинэ.
Санал · Ногоон байгууламж ·
Иргэний хүсэлт
“12-р хорооны сургууль 3 ээлжээр хичээллэж, хүүхэд маань орой 7 цагт гэртээ ирдэг.”
Одоогийн явц
12-р хороонд 640 суудалтай сургуулийн барилга 2022–2026 онд баригдаж байна. Төсөвт өртөг 16.77 тэрбум ₮, 2026 онд 8.0 тэрбум ₮ санхүүжинэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“G hesegiin gudamj harankhui, tsahilgaan bas tasraad bdag.”
Одоогийн явц
14-р хорооны «Г» хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн системийг 2026 онд багтаан бүрэн шинэчилнэ. 496.4 сая ₮-ийг 2026 оны төсвөөс 100% санхүүжүүлэхээр баталсан.
Гомдол · Гэрэлтүүлэг ·
Иргэний хүсэлт
“84-р сургуулийн урд талбай шавар, хашаа нь нурсан, орой согтуу хүмүүс цуглардаг.”
Одоогийн явц
18-р хорооны 84-р сургууль орчмын талбайг 2026 онд иж бүрэн тохижуулна. Орон нутгийн хөгжлийн сангаас 400 сая ₮ батлагдсан.
Санаа зоволт · Аюулгүй байдал ·
Иргэний хүсэлт
“Нарт хотхоны орчим бороо орохоор гудамж бүхэлдээ нуур болдог. Подвал руу ус ордог.”
Одоогийн явц
14-р хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажлын зураг төслийг 2025 онд хийлгэсэн (630.4 сая ₮, «ГУББГ» ОНӨААТҮГ). Зураг төслийн дагуу шугамын ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Санаа зоволт · Ус, канализаци ·