Иргэдийн санал хүсэлт
Гомдол, санал хүсэлтээ илгээж, хяналтын дугаараар явцыг шалгана. Нэр, утас зөвхөн ажилтнуудад харагдана.
Асуудал, шийдэл
Иргэдийн ирүүлсэн асуудал, түүнд авсан арга хэмжээ. Нэр, утас нийтэд харагдахгүй.
Шүүлтүүр арилгах61–72 / 72
Иргэний хүсэлт
“Гэр хорооллын цахилгаан хүчдэл сул, өвөл халаагуур асаахаар тасардаг.”
Одоогийн явц
13, 14-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамжийн ажил 2024–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 8.43 тэрбум ₮, 2026 онд 3.0 тэрбум ₮ санхүүжинэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“12 davhart amidardag, lift 3 dahi sar evdrehii. Bi tergentsertei hun shuu dee.”
Одоогийн явц
Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил Баянзүрх дүүрэгт 2025–2026 онд хэрэгжиж байна. Нийт 2.89 тэрбум ₮, гүйцэтгэгч «Оакс экспресс Монголиа» ХХК.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“97-р сургуулийн гал тогоо хуучирсан, ёстой ичмээр байдалтай.”
Одоогийн явц
92 болон 97-р сургуулийн гал тогооны их засварын ажил 2024–2026 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна (150 сая ₮).
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“БЗД 13-р хороо гэрэлтүүлэг маш муу байна. Орой гэртээ харих айдастай.”
Одоогийн явц
14-р хороолол «И» хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн гадна цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээний ажил (13-р хороо) хэрэгжиж байна. Төсөвт өртөг 3.57 тэрбум ₮, 2025 онд 2.97 тэрбум ₮ санхүүжсэн.
Гомдол · Гэрэлтүүлэг ·
Иргэний хүсэлт
“Гэрт гал гарахад гал команд 40 минут болж байж ирсэн. Бүх юм шатчихсан.”
Одоогийн явц
Баянзүрх дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги барих ажил 2025–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 6.6 тэрбум ₮, 2026 онд 1.38 тэрбум ₮ санхүүжинэ.
Санаа зоволт · Аюулгүй байдал ·
Иргэний хүсэлт
“122-r tsetserlegiin orgotgol hezee ashiglaltad orokh ve?”
Одоогийн явц
15-р хорооны 122-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга 2022–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 5.18 тэрбум ₮, 2026 онд 869.9 сая ₮ санхүүжинэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“Gal untraah anga oir baihgui bolohoor gal garval bid shatna l gesen ug.”
Одоогийн явц
Баянзүрх дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги барих ажил 2025–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 6.6 тэрбум ₮, 2026 онд 1.38 тэрбум ₮ санхүүжинэ.
Санаа зоволт · Аюулгүй байдал ·
Иргэний хүсэлт
“Е хэсэгт цахилгааны шугам 2019 оноос тавина гээд одоо ч дуусаагүй.”
Одоогийн явц
13, 14-р хорооны XIV хороолол орчмын «Е» хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил хоёр ээлжээр (3.03 тэрбум ₮ ба 1.94 тэрбум ₮) 2019–2026 онд хэрэгжиж байна.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“14-р хороонд шинэ сургууль барина гээд хэдэн жил боллоо, хэзээ ашиглалтад орох вэ?”
Одоогийн явц
14-р хороонд 640 суудалтай сургуулийн барилга 2022–2026 онд баригдаж байна. Төсөвт өртөг 13.07 тэрбум ₮, 2026 онд 1.61 тэрбум ₮ санхүүжинэ.
Санаа зоволт · Бусад ·
Иргэний хүсэлт
“А хэсэгт шинэ байшин барьсан чинь цахилгаан холбохгүй байна.”
Одоогийн явц
13, 14-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамжийн ажил 2024–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 8.43 тэрбум ₮, 2026 онд 3.0 тэрбум ₮ санхүүжинэ.
Гомдол · Бусад ·
Иргэний хүсэлт
“E hesegt ch bas shugam heregtei shuu, martchihaarai.”
Одоогийн явц
12-р хорооны «Д» (141.9 сая ₮) болон «Е» (106.0 сая ₮) хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил 2022–2026 онд хийгдэж байна.
Санал · Ус, канализаци ·
Иргэний хүсэлт
“Сургуулийн дээвэр гоожоод анги руу ус орж байна.”
Одоогийн явц
Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаас Баянзүрх дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварт 2025–2026 онд 4.5 тэрбум ₮ батлагдсан. Тус барилгыг их засварын жагсаалтад тусгуулахаар хүргүүлсэн.
Гомдол · Бусад ·