Үндсэн агуулга руу очих

Иргэдийн санал хүсэлт

Гомдол, санал хүсэлтээ илгээж, хяналтын дугаараар явцыг шалгана. Нэр, утас зөвхөн ажилтнуудад харагдана.

Асуудал, шийдэл

Иргэдийн ирүүлсэн асуудал, түүнд авсан арга хэмжээ. Нэр, утас нийтэд харагдахгүй.

61–80 / 121

Ажиллаж байгаа4-р хороо

Иргэний хүсэлт

“Mambadatsan hiidiin hajuud gudamjnii shugam tatah ajil zogsoochihson uu?”

Одоогийн явц

2, 4-р хорооны Мамбадацан хийд орчмын «В» хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний ажил 2022–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 6.59 тэрбум ₮, 2026 онд 2.0 тэрбум ₮ санхүүжинэ.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа37-р хороо

Иргэний хүсэлт

“Лифт гацаад хүүхэд маань 1 цаг гацсан. Ийм хуучин лифт ашиглаж болох юм уу?”

Одоогийн явц

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил Баянзүрх дүүрэгт 2025–2026 онд хэрэгжиж байна. Нийт 2.89 тэрбум ₮, гүйцэтгэгч «Оакс экспресс Монголиа» ХХК.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа12-р хороо

Иргэний хүсэлт

“12-r horoond shine surguuli barij bgaa ni hezee duusah ve”

Одоогийн явц

12-р хороонд 640 суудалтай сургуулийн барилга 2022–2026 онд баригдаж байна. Төсөвт өртөг 16.77 тэрбум ₮, 2026 онд 8.0 тэрбум ₮ санхүүжинэ.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа22-р хороо

Иргэний хүсэлт

“Цэцэрлэгийн урд машинууд хурдтай явдаг, хурд сааруулагч тавиач.”

Одоогийн явц

Нийслэлийн замын сангаас сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарц, хурд сааруулагчийн ажилд 2025–2026 онд 240 сая ₮ батлагдсан. Тус байршлыг жагсаалтад хүргүүлсэн.

Санал · Зам, гудамж ·

Ажиллаж байгаа14-р хороо

Иргэний хүсэлт

“14-р хорооллын Е хэсэгт дэд өртөө байхгүйгээс цахилгаан байнга тасардаг.”

Одоогийн явц

13, 14-р хорооны 14-р хорооллын «Е» хэсэгчилсэн талбайд 2×400 кВа хаалттай дэд өртөө, хуваарилах байгууламж (РП), гадна холбооны ажил хийгдэж байна. Төсөвт өртөг 1.14 тэрбум ₮, төсөл хэрэгжүүлэгч «Зургаан талт» ХХК.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа41-р хороо

Иргэний хүсэлт

“Undesnii tsetserleg hureelend erguul baihgui, oroi sogtuu humuus bdag.”

Одоогийн явц

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 284.3 сая ₮ батлагдаж, хог болон усны машин (412.9 сая ₮), байгаль хамгааллын эргүүлийн машин (150 сая ₮) нийлүүлсэн.

Санаа зоволт · Аюулгүй байдал ·

Ажиллаж байгаа42-р хороо

Иргэний хүсэлт

“Хорооны эмнэлгийн барилга хуучирч, дээвэр нь гоожиж байна.”

Одоогийн явц

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаас Баянзүрх дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварт 2025–2026 онд 4.5 тэрбум ₮ батлагдсан. Тус барилгыг их засварын жагсаалтад тусгуулахаар хүргүүлсэн.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа12-р хороо

Иргэний хүсэлт

“Түмэн Амгалан хотхонд 2 жил амьдарч байна, гадна шугам бүрэн холбогдоогүй учраас ус тасраад л байдаг.”

Одоогийн явц

12-р хорооны «Түмэн Амгалан» орон сууцны хорооллын гадна инженерийн хангамжийн ажил хэрэгжиж байна. 2025 онд 2.13 тэрбум ₮ санхүүжүүлсэн, ажлыг 2026 онд дуусгахаар төлөвлөсөн.

Гомдол · Ус, канализаци ·

Ажиллаж байгаа41-р хороо

Иргэний хүсэлт

“Шархадын засварласан зам дээр аль хэдийн нүх гарчихлаа. Ямар чанартай ажил вэ?”

Одоогийн явц

Шархадны авто замыг Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл 2025 онд хэсэгчлэн засварлаж шинэчилсэн. Хөрөнгө оруулалт 2.22 тэрбум ₮, гүйцэтгэгч «Неонгэгээ» ХХК.

Гомдол · Зам, гудамж ·

Ажиллаж байгаа13-р хороо

Иргэний хүсэлт

“Гэр хорооллын цахилгаан хүчдэл сул, өвөл халаагуур асаахаар тасардаг.”

Одоогийн явц

13, 14-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамжийн ажил 2024–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 8.43 тэрбум ₮, 2026 онд 3.0 тэрбум ₮ санхүүжинэ.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа13-р хороо

Иргэний хүсэлт

“12 davhart amidardag, lift 3 dahi sar evdrehii. Bi tergentsertei hun shuu dee.”

Одоогийн явц

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил Баянзүрх дүүрэгт 2025–2026 онд хэрэгжиж байна. Нийт 2.89 тэрбум ₮, гүйцэтгэгч «Оакс экспресс Монголиа» ХХК.

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа37-р хороо

Иргэний хүсэлт

“97-р сургуулийн гал тогоо хуучирсан, ёстой ичмээр байдалтай.”

Одоогийн явц

92 болон 97-р сургуулийн гал тогооны их засварын ажил 2024–2026 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна (150 сая ₮).

Гомдол · Бусад ·

Ажиллаж байгаа13-р хороо

Иргэний хүсэлт

“БЗД 13-р хороо гэрэлтүүлэг маш муу байна. Орой гэртээ харих айдастай.”

Одоогийн явц

14-р хороолол «И» хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн гадна цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээний ажил (13-р хороо) хэрэгжиж байна. Төсөвт өртөг 3.57 тэрбум ₮, 2025 онд 2.97 тэрбум ₮ санхүүжсэн.

Гомдол · Гэрэлтүүлэг ·

Шийдсэн· 2025.12.0822-р хороо

Иргэний хүсэлт

“Сансарын тойргоос Зүүн 4 зам хүртэл замын тэмдэглэгээ арилж, эгнээгээ ялгах аргагүй болсон.”

Авсан арга хэмжээ

Их тойруугийн Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх хэсгийн засвар, шинэчлэлтийг 2025 онд хийсэн. Хөрөнгө оруулалт 1.58 тэрбум ₮, гүйцэтгэгч «Неон гэгээ» ХХК.

Гомдол · Зам, гудамж ·

Ажиллаж байгаа42-р хороо

Иргэний хүсэлт

“Гэрт гал гарахад гал команд 40 минут болж байж ирсэн. Бүх юм шатчихсан.”

Одоогийн явц

Баянзүрх дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги барих ажил 2025–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 6.6 тэрбум ₮, 2026 онд 1.38 тэрбум ₮ санхүүжинэ.

Санаа зоволт · Аюулгүй байдал ·

Шийдсэн· 2025.10.1540-р хороо

Иргэний хүсэлт

“40-р хороонд хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй, 200 гаруй хүүхэдтэй хороолол.”

Авсан арга хэмжээ

2025 онд Баянзүрх дүүргийн 5, 16, 22, 32, 40-р хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Хөрөнгө оруулалт 144.3 сая ₮, гүйцэтгэгч «Хэрмээдэй» ХХК.

Санал · Ногоон байгууламж ·

Шийдсэн· 2025.09.1915-р хороо

Иргэний хүсэлт

“Narnii zam ehleed l evdersen, Chuluun ovoonii toirog hurtel mashin ganhaj yavna. Heden jil zasahgui yum be”

Авсан арга хэмжээ

Нарны замын Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх хэсгийн засвар, шинэчлэлтийг 2025 онд хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалт 4.40 тэрбум ₮, гүйцэтгэгч «Хөвчийн зам» ХХК.

Гомдол · Зам, гудамж ·

Ажиллаж байгаа15-р хороо

Иргэний хүсэлт

“122-r tsetserlegiin orgotgol hezee ashiglaltad orokh ve?”

Одоогийн явц

15-р хорооны 122-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга 2022–2026 онд хэрэгжиж байна. Төсөвт өртөг 5.18 тэрбум ₮, 2026 онд 869.9 сая ₮ санхүүжинэ.

Гомдол · Бусад ·

Шийдсэн· 2025.09.2441-р хороо

Иргэний хүсэлт

“Эрдэнэтолгойн 52-р гудамж хүртэл шороон зам, зун тоос, хавар шавар. Хатуу хучилт хэзээ хийх вэ?”

Авсан арга хэмжээ

Хилчний гудамжнаас 92-р сургуулийн хойд талаар Эрдэнэтолгойн 52-р гудамж хүртэлх шороон замыг 2025 онд хатуу хучилттай болгосон. Хөрөнгө оруулалт 1.06 тэрбум ₮, гүйцэтгэгч «Өргөн говь» ХХК.

Гомдол · Зам, гудамж ·

Шийдсэн· 2025.10.1413-р хороо

Иргэний хүсэлт

“Их тойруугаар Зүүн 4 зам руу явахад шөнө нүхэнд унаад дугуй хагарлаа.”

Авсан арга хэмжээ

Их тойруугийн Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх хэсгийн засвар, шинэчлэлтийг 2025 онд хийсэн. Хөрөнгө оруулалт 1.58 тэрбум ₮, гүйцэтгэгч «Неон гэгээ» ХХК.

Гомдол · Зам, гудамж ·