Улаанбаатар хотын музейд зочлоход нэг зүйл маш тодорхой анзаарагддаг: Хот гэдэг бол зөвхөн барилга байгууламж биш, энэ бол үе үеийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл, соёл, үнэт зүйлсийн цогц систем юм.
Миний ард харагдаж буй энэхүү “Зүг чигийн сахиус” зурагт ертөнцийн тэнцвэрийг дүрсэлсэн байдаг. Төв хэсэгтээ хүчтэй, дөрвөн зүгтээ тэгш, хамгаалалттай байх тэрхүү тэнцвэр… Хотын хөгжил ч гэсэн яг үүнтэй ижил. Бид орчин үеийн инженерийн шийдлийг нэвтрүүлэхдээ үндэсний соёл, түүхэн өвөө системдээ зөв “интеграци” хийж чадвал манай хот өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй, жинхэнэ утгаараа АМИН ХАЙРТАЙ ХОТ болж чадна.
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрөхтэй адил, түүхээ судлаагүй хот төлөвлөлт ирээдүйд төөрөх эрсдэлтэй.
Бид түүхээрээ бахархаж, түүнийг шинэ цагийг инженерчлэлтэй хослуулан ирээдүйн Улаанбаатарыг хамтдаа бүтээх учиртай.




