НИТХ-аас Сэлбэ дэд төвийг Эдийн засгийн тусгай бүс болон технологийн сэндбокс орчин болгон хөгжүүлэх суурь шийдвэр гарлаа.
Цаашид УИХ болон Засгийн газрын түвшинд шаардлагатай хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдсэнээр тус бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд
Татварын болон газрын төлбөрийн чөлөөлөлт
Цахилгаан, дулааны тарифын хөнгөлөлт
Зээл, тусгай зөвшөөрлийн хөнгөлттэй дэмжлэгүүд олгох боломж бүрдэх юм.
Сэлбэ ухаалаг хот төсөл бол зөвхөн орон сууцны хороолол биш юм. Эх дэлхийдээ ээлтэй, хүүхдэд аюулгүй, ахмад настанд таатай, иргэн бүр 20 минутын дотор нийгмийн бүх үйлчилгээндээ хүрч чадах амьдралын шинэ орчинг цогцлоох томоохон зорилготой ажил.
Төслийн дараагийн шатны бүтээн байгуулалтын төлөвлөлтийг салбарын мэргэжилтнүүд, инженер, архитекторуудтайгаа зөвлөлдөн, оновчтой шийдлүүдийг тусгахаар зорьж байна.
https://selbecity.mn/mn/public/home




