Төслүүд

Төсөл
Хэрэгжиж байнаСэлбэ хорин минутын хот
”Сэлбэ Хорин Минутын Хот” төсөл нь хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү алсын хараа нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, ногоон хөгжил, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэсний бодлоготой уялдсан, олон улсын шилдэг туршлага, инновацын шийдлүүдийг шингээсэн бүтээн байгуулалт болно.

Төсөл
Хэрэгжиж байнаBlockchain Eco Park ХХК
Компанийн тухай «Blockchain Eco Park» ХХК нь 2024 онд эрүүл, цэвэр орчин бүтээх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Компанийг уул уурхайн инженер, эрх зүйч Батбилэгийн Мөнхбаатар санаачлан, одоо ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Эрхэм зорилго Эрүүл, цэвэр орчин бүтээх, байгаль орчныг хамгаалах, технологийн шийдлээр иргэдийг оролцуулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах. Гол бүтээгдэхүүн — Treelings Treelings («be treed») нь «Тэрбум мод» үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор блокчейн технологид тулгуурлан мод тарих, ургуулах, бүртгэх, хянах ажлыг иргэдэд нээлттэй болгох аппликэйшн юм. Ой мод бол хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлдэг байгалийн уушиг юм. Үр дүн 2000+ бүртгэлтэй хэрэглэгч 12 000+ бүртгэлтэй мод Модны тарилт, ургалтыг ил тод хянах систем Хаана ажиллаж байна? Улаанбаатар хот болон орон нутагт — Монгол Улсын ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран, Булган аймгийн Сэлэнгэ сум, Хялганат тосгон зэрэг газарт мод тарилт, ургалтын ажил хийгддэг. Eco-friendly blockchain Treelings нь модны бүртгэл, хяналтыг ил тод, найдвартай болгох зорилгоор блокчейн технологийг ашигладаг. Холбоотой төслүүд Monbeef Cattle ХХК — эрүүл хүнс, мал аж ахуйн чиглэлээр хамтарч ажилладаг.

Төсөл
Хэрэгжиж байнаMonbeef Cattle ХХК
Monbeef Cattle ХХК Monbeef нь эрүүл, чанарын баталгаатай монгол мах, хүнсийг зах зээлд нийлүүлэх зорилготой компани юм. Албан ёсны вэб: monbeef.mn Зорилго Монгол мал, малчин хүний хөдөлмөрийг үнэлж, монголчуудад эрүүл, аюулгүй, чанартай мах, хүнсээр хангах. Хариуцлагатай нүүдэлчин хоршоо Булган аймгийн Сэлэнгэ сум анд нутгийн малчин өрхүүдтэй хамтран нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйн хосолсон жишиг аж ахуй байгуулж байна. 40 жилийн түүхтэй Сэлэнгэ үүлдрийн үхрийн цөм сүргийг сэргээж, малын удмын сан, махны гарал үүслийг бүртгэлжүүлдэг. Удирдлага Батбилэгийн Мөнхбаатар — Monbeef Cattle ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Хариуцлагатай нүүдэлчин хоршооны тэргүүн. Холбоотой төслүүд Blockchain Eco Park
